2010-03-18 16:00:54
Эр цэргийн баярын өдөр болж байна. Бодвол өнөөдөр цэрэгт явсан яваагүй хамаагүй бүх л эрчүүд хөөрөн баясаж далимдуулан баярлаж байгаа байх. Магадгүй зарим нэгэн цэрэгт гоожуур байсан нөхөд ч генерал байсан юм шиг бүлт үсрэн хүний архийг үнэгүй ууж байгаа байх. За тэр ч яах вэ? Баярын өдөр юм чинь бүгд л баярлах ёстой байх. Би өнөөдөр хэн нэгнийг өөнтөглөх гэсэн юм биш. Тэгэхдээ олны дунд ярихад омогшилтой хөөргөн ярьдаг. Тэгсэн мөртлөө яг өөрийнхөө хувьд бодоод үзэхээр харамсмаар өнгөрсөн цэргийн амьдралын жинхэнэ мөн чанарын тухай бичихийг хүсэв. "ЦЭРГИЙН амьдралаа ДУРСВАЛ" цааш унших »




Цаг уурч эрхэм 
Дайн байлдаантай үедсэн бол суман мөндөрний өөдөөс цээж түрэн босч эх орноо амиараа хамгаалсан эрэлхэг хөвгүүдийг баатар хэмээн өргөмжилдөг билээ. Тэдний гавъяаг юутай зүйрлэх билээ.
Нэг хэсэг завгүй дээр нь хүчгүй байсан тул дандаа л зураг, замын тэмдэглэл оруулсан байна. Зарим хүмүүс Анжигай гэдэг хүний үзэл санаа ханхалсан бичлэгүүдийг үгүйлэн "шаардсан" сэтгэгдэл болон захиа ч илгээдэг болжээ.
Зиа хө Найрамдалд 24 насанд хүрэгчид 143 хүүхэд оролцсон томхон сургалтаа хийчихээд ирлээ. Ажил их байгаагаас болоод бичлэг оруулж чадахгүй байгаадаа хүлцэл хүсч байна. Тэгэхдээ Монголын ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүжилд чиглэсэн миний ажил бүүр ч чухал гэдгийг та бүхэн минь ойлгоно буй за.




